Czech deh Mongol oyutan zaluuchuudiin holboo

Temtseen uraldaan

nvvr xuudas
Bidnii tuxai
::::::Chuluut tsag:::::::::
Xicheel, Surguuli
Vil ajillagaa
Uulzaltuud
:::::Medee Medeelel::::
Zurguud
Temtseen uraldaan
Xolboosuud
Xolboo barix
Czech dahi Mongolchuud

"Czech deh Mongol oyutan zaluuchuudiin holboo"nii Logo zohion buteeh temtseen alban yosoor ehelseniig medegdeye.
Enexvv temtseen oroltsohiig hussen hen bolgonii umnu neelttei baih tul ta buhen urgunuur oroltsono uu.

Belen bolson Logog Xolboonii gishvvdiin xuraldaan deer uuriin biyer avchirch bolon Xolboonii xolboo barih xayag, Web huudasiig buteegchdiin mail xayagaar xvleen avch ehelsen baigaa.

Temtseend oroltsogchidod amjilt xvsye!!!!

Азийн наадмын хаалтын өдрийн сонин хачин

Хэдэн хоногийн турш дуулиан болж дэлхийн чихийг дэлдийлгэсээр байсан Азийн 15-р наадам өндөрлөж дүнгээ гаргаад байна.

Наадмын турш спорт заал, цэнгэлдэх хүрээлэн зэргээр эргэлдсэн хүмүүс хөдөлгөөнд орж нийтийн тэзврийн унаа энэ өдөр ачааллаа дийлэхгүй тийшээ ханджээ. Наадмын үеэр зорчигчдыг тээвэрлэх үүргийг Катарын хамгийн сайн тээврийн компани болох “Motor pool” дааж 300 жолооч нэмж ажилд авсан байна. 11.000 хүнийг наадмын өдрүүдэд хүссэн газар нь хүргэж өгөх үүргийг хүлээсэн тэдний зарим нь үдийн халууны үеэр ганц хүн суулгаад ч гэсэн тамирчдын хотхоныг зорьж байгаа нь зорчигчийн эрхийг хүндэтгэсэн хэрэг гэдгийг Азийн наадмын зохион байгуулагчид ярьжээ. Ид халууны үеэр хэд хэдэн автобус ганц хоёрхон хүнтэйгээр тамирчдын хотхоны зүг давхиж манайханы ярьдагаар “хэрэглэгч хаан” гэдгийг харуулжээ. Энд 225 том оврын автобус, 125 жижиг оврийн автобус Катарын цагаар өглөөний дөрвөөс удшийн 00 цаг хуртэл хөнгөн шуурхай үйлчилжээ. Азийн наадмын зохион байгуулах хорооны албан ёсны түнш энэ компани нь нийт 45.000 удаа хүн тээвэрлэх рейс гүйцэтгэсэн тооцоо гарсан байна. Энэ нь нэг минут тутамд нэг автобус үйлчилгээнд гарч байна гэсэн үг юм. Тамирчдын тосгоны хамгийн гол үйлчилгээний нэг болсон автобуснууд Дохагийн цэнгэлдэх хүрээлэнгүүдээс ихэвчлэн Хятадын тамирчид болон уг наадмыг сонирхохооор дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн балиашиг, жуулчдыг тамирчдын тосгон руу зөөсөөр байна.

Дохагийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн Хятад энэ удаа өөрсдийгөө үнэхээр хүчирхэг гүрний иргэд гэдгээ батлав. Учир нь хэт үндсэрхэг үзэлтэй гэгддэг Хятадууд Дохаг хэдэн зуун мянгаараа “бүрхэж” хамгийн идэвхтэй хөгжөөн дэмжигчид төдийгүй бас халаас зузаан гэдгээ харуулаадхав. Тэд бөөн бөөнөөрөө автобусанд цүнх савтай юм барин сууж тамирчдын хотхоны зүг цувцгааж байсан бөгөөд нутгийн тамирчиддаа өгөх дурсгалын зүйл бэлэг сэлтээ авч яваа нь тэр аж. Азийн наадмаас авна гэж тооцоолж байсан медалиудаасаа илүү амжилт гаргасан Хятадын баг тамирчдыг Дохагаас удэх, Бээжинд тосох үйл ажиллагааг Хятадын засгийн газар тамирчдын ахлагчид албан ёсоор мэдэгджээ. Түүнээс гадна Дохагаас алтан медаль хүртсэн тамирчин бүрт 100 сая юаний шагналыг олгох шийдвэр гаргажээ. Хамгийн олон медаль авсан Хятад улс медалийнхаа угаалгыг Доха дахь тамирчдын тосгондоо тэмдэглэж багагүй хөл болцгоожээ. Мөн наадмын хаалтын өдөр медалийнхаа тоогоор Хятадын араас нэхсэн Япон, Өмнөд Солонгос зэрэг улсууд медалиудаа угаах бичигдээгүй хуулийг биелүүлж ёслол төгөлдөр гүйцэтгэсэн байна.

Эдгээр үйл явдлаас гадна Доха дахь худалдааны төвүүд энэ өдөр хамгийн их ашигтай ажиллаж байгаа бөгөөд түүх дурсгалын зүйлс илүү их үнэд хүрчээ. Азийн наадмын үеэр бараа таваарынхаа үнийг буулгачихсан байсан зарим худалдааны газрууд хаалтын өдөр үнээ хоёр дахин нэмсэн байна. Катарын наадмын төгсгөлийн өдөр иймэрхүү сонинтойгоор үргэлжилж байна.


Ираны бөх алтан медалиа “чамлав”


Чөлөөг бөхийн 120″ килограммин жинд барилдсан Ираны бөх өрсөлдөгчөө оноор оор ялж алтан медалийн эзэн болсон. Тэрээр тэмцээний төгсгөлд медаль гардуулах ёслол дээр алтаа газар алдан унагаж бүдүүн хадуун биедээ баймгүй хурдан хөдөлгөөнөөр медалиа газраас авч үлээж арчаад энгэртээ зүүв. Түүний энэ үйлдэлийг харсан манайхан “Ираны бөх медалиа чамлаж байна” гэцгээжээ.


Хааны удмынхан 2500 долларын үнэтэй буудалд тухаллаа


KAZ спортын шинэ сайд Д.Мухамбетов Дохагийн наадмын нээлтийн ёслолд хүрэлцэн ирж оролцохдоо “RITZ CARLTON” буурчийн газар нэг хоног нь 850 долларын үнэтэй буусан. Түүний дагалдан яваа болон бусад албаны хүмүүс нь нь Дохад 16 хоносон бөгөөд төлбөрийг бөөнд нь хийж гүйцэтгэсэн байна. Харин Саудын Арабын хааны удмын таван хүн Дохад айлчлан ирж Азийн наадмыг сонирхохдоо хүн тус бүр нь хоногийн 2500 долларын үнэтэй өрөөнд тухлан наадмыг үзэж сонирхжэз. Сонирхолтой нь эдгээр үнэтэй буудалд нэг ч сул өрөө үлдээгүй бүгд захиалганд дарагдсан байсан байна.


Монголчууд медалийнхаа тоогоор 21-т орлоо


Азийн наадмын эхний өдрүүдэд медалийнхаа тоогоор зургаа, долоо, наймд бичигдэж байсан Монголын баг тамирчид наадам өндөрлөхөд хоёр алт, таван мөнгө, найман хүрэл медальтайгаар 21-р байранд бичигджээ. Харин бусад 45 орноо тасархай хол хаясан Хятад улс медалийнхаа тоогоор тэргүүлсэн хэвээр наадмыг өндөрлүүллээ. Тэрээр 164 алт, 88 мөнгө, 63 хүрэл медальтайгаар эх орондоо буцаж байгаа бол Өмнөд Солонгос 58 алт, 53 мөнгө, 82 хүрэл нийт 193 медаль хүртсэн. Байр эзлүүлсэн жагсаалтын гуравт 50 алт, 71 мөнгө, 77 хүрэл медальтай Япон улс бичигдсэн боловч медалийнхаа тоогоор Өмнөд Солонгосоос илүү байгаа. Азийн наадмын зохион байгуулагчид авсан медалийнх нь тоогоор биш алтан медаль авснаар нь байр эзлүүлжээ.

2006.12.16 Өглөөний сонин

.

ta bvxen bidentei xolboo barixiig xusvel end darna uu: